Монгол орны нийт газар нутгийн 6,2%-ийг ой эзлэх бөгөөд шилмүүст, навчит ой нутгийн хойд хэсгээр тархан ургадаг. Зургийг Н.Билэгбаатар
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг.
Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг.
Зургийг Н.Билэгбаатар
Monday, March 26, 2012
Saturday, March 24, 2012
Монгол орны ойн талбай
Манай
орны ойн сан нутгийн хойд хэсгийг эзлэх Байгаль Сибирийн их тайга,
төв Азийн хээр цөлийн торгон заагт уур амьсгалын эрс тэс нөхцөлд ургадаг
байгалийн жамаар нөхөн сэргэх чадавхиар нэн хязгаарлагдмал, түймэр хөнөөлт шавж
болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хялбархан өртөмтгий шилмүүст,
навчит ой, нутгийн өмнө талын говь цөлийн бүсээр тархан ургах заган ойгоос бүрдсэн 142 зүйлийн модлог ургамал ургадаг.
Монгол улсын ойн сан бүхий газар 18565.6 мян.га бөгөөд 75,1 хувийг шилмүүст, навчит
ой, 24.9 хувийг заган ой эзэлж байна. Ойн сангийн газрыг ойгоор бүрхэгдсэн, ойгоор
бүрхэгдээгүй, ойн бус гэсэн 3 бүлэгт ангилдаг. Ойн
сангийн ойгоор бүрхэгдсэн газарт байгалийн ой, бут сөөг, таримал ой орох ба 12917.5 мян.га, ойгоор бүрхэгдээгүй газарт
байгалийн аясаараа ойжиж байгаа газар, тармаг модод, зориудаар ойжуулсан
газрууд, түймэр хөнөөлт шавжид нэрвэгдсэн ой, мод бэлтгэсэн газар
хамаарах ба 4712.1 мян.га, ойн бус талбайд ойн цоорхой,
цагаан энгэр, эвдрэлд орсон газар, намаг, тусгай зориулалтын зурвас, мод
үржүүлгийн талбай зэрэг газрууд орох ба 935.9 мян.га талбайг
тус тус эзлэнэ.
Ойн
сангийн талбай нь нийт
нутаг дэвсгэрийн 11.87 хувийг эзэлж байгаа боловч ойгоор бүрхэгдсэн талбай нь 8.3%-ийг эзэлж
байна. Үүнээс 6.2% нь таваарлаг чанар сайтай шилмүүст навчит ой юм.
Subscribe to:
Posts (Atom)